Телеграм залилангийн улмаас иргэдэд ₮7.3 тэрбумын хохирол учирсан байна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2024, 2025 оны эхний таван сарын байдлаар 1,274 залилах гэмт хэрэг бүртгэгдсэний зургаан хувь буюу 76 нь Телеграм аппликэйшн ашиглан үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас 72 хүнд нийт 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Иргэд олон гишүүнтэй Телеграм дахь сүлжээнд үл таних хүнээс даалгавар авч, богино хугацаанд мөнгөө өсгөх нэрээр бусдын дансанд мөнгө хийж, залилуулдаг байна. Цахим орчинд “Богино хугацаанд мөнгөө өсгөх боломжтой”, “Онлайнаар өндөр цалинтай ажилд урьж байна” гэх зэрэг мэдээллүүд нь эрсдэл дагуулдаг гэдгийг сайтар ухамсарлаж, мэдээлэлд сэрэмжтэй хандахыг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас уриалж байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.