09/02/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Баярын өдрүүдэд 87 чиглэлд, 694 …

Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг ая тухтай баярлах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 87 чиглэлд 694 их, дунд багтаамжийн автобус болон троллейбус ажиллуулахаар төлөвлөсөн талаар өнөөдөр Нийслэлийн тээврийн газраас мэдээлэв.

Сар шинийн өдрүүдэд нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилэх аж. Мөн өдрүүдэд 87 чиглэлд 694 дунд багтаамжийн автобус болон троллейбус ажиллуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 11, 12-нд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах юм. Энэ хүрээнд амралтын өдрүүдэд Орбит, Нарангийн гол, ХМК, Баянхошуу, Нисэх, яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх Шархад гэсэн суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү  том оврын арван автобус 10.00-15.00 цагт иргэдэд үйлчилэх юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.