09/02/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Тайван дахь МОНГОЛ ОЮУТНУУД…

Тайваний Хуалиен хотын хойд хэсэгт энэ сарын 6-нд 6.4 баллын хүчтэй  газар хөдлөлт болсон.

Үүнтэй холбогдуулан ГХЯ-наас яамнаас өөрийн орны иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа талаар Консулын газрын захирал Я.Ариунболд өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр, “Газар хөдлөлтийн бүсэд байсан монгол оюутнуудтай энэ сарын 7-8-ны өдөр холбоо тогтоож, эхний удаад Цу Чи их сургуулийн 4 оюутныг Тайпэй хотод шилжүүлэн авчирсан. Мөн 10 оюутан нэмж ирсэн ба гурван оюутан өөрийн хүсэлтээр тэндээ үлдсэн. Тэндээ үлдсэн оюутнуудтай байнгын холбоотой байгаа. Хэрэв ямар нэг гамшгийн эрсдэл үүсвэл бэлэн байдалд ажиллаж байна. Ер нь газар хөдлөлтийн бүс рүү тухайлсан төлөөлөгч явуулах боломжгүй байсан тул тэндхийн төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгийг авч ажиллалаа. Мөн тэдгээр иргэдэд туслах хүрээнд Хилийн чанад дахь иргэдэд туслах сангаас тодорхой зардал гаргаж ажилласан. Оюутнуудтайгаа өнөөдөр 14 цагт видео хурал хийлээ. Бүгд эрүүл саруул байна. Хувь хүний нууцтай холбоотой учир иргэдийн тухай нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн мэдээлжээ.

Түүнчлэн Тайпэй дахь Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газарт ажлын хэсэг байгуулан 24 цагаар ажиллуулж, шуурхай дуудлагын +886-2-27229740 дугаараар дуудлага авч байгаагаа гэдгээ олон нийтэд зарласан аж.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.