12/02/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Баянзүрхчүүд нийт 48.440 м.кв талбайг…

Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Бүсчлэн зохион байгуулсан тус цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллага, харьяа хэлтэс албад, нийтлэг үйлчилгээний газрууд болон хороод идэвхи санаачлагатай оролцож Цагаан сарын бэлтгэлээ хангасан юм.

Тухайлбал, энэ удаагийн их цэвэрлэгээнд Тамгын газрын харьяа хэлтэс, албадын албан хаагчид болон аж ахуйн нэгж байгууллагын 833 иргэн, Их, дээд сургууль цэцэрлэгийн 550 багш, ажилчид, Сууц өмчлөгчдийн холбоодын 963 хүн оролцлоо. Цэвэрлэгээнд нийт 2396 иргэн оролцсон бөгөөд аж ахуйн нэгж байгууллага, их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагууд ойр орчныхоо 50 метр газарт цэвэрлэгээ хийж нийт 48.440 м.кв талбайг цэвэрлэсэн байнахэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.