12/02/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Алба хаагчид Энэтхэг улсад суралцан…

Онцгой байдлын албаны 20 алба хаагч Энэтхэг улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад англи хэлний сургалтанд гурван сарын хугацаатай хамрагдаж, амжилттай төгслөө.

Сургалтын хаалтын ажиллагаанд Энэтхэг улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга К.К.Шарма болон байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.

Энэтхэг улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга К.К.Шарма хэлсэн үгэндээ  “Энэ удаагийн сургалтыг Монголын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад  хийж байгаа нь анхны тохиолдол боллоо. Сургалтандаа  идэвхтэй сайн оролцож, амжилттай дүүргэсэн та бүхэнд баярлалаа.  Бидний хамтын ажиллагаа цаашид ч улам өргөжих болно” хэмээн онцолжээ.

Алба хаагчид Энэтхэг улсад суралцан “амжилттай төгслөө”

Харин ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэл “Сургалтын явцад маш олон зүйлийг сурч мэдлээ. Биднийг бүхий л талаараа дэмжиж тусалсан та бүхэнд гүнээ талархаж байна.  Мөн биднийг Энэтхэг орны үзэсгэлэнт газруудтай танилцуулсанд баярлалаа” гэлээ.

Онцгой байдлын албаны алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх хүсэлтийн дагуу 20 алба хаагчийг Энэтхэг улсын Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 20-оос 2018 оны 02 дугаар сарын 10-ны хооронд буюу гурван сарын хугацаанд англи хэлний сургалтад хамруулжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.