Цагдаагийн ерөнхий газар ахмадууддаа…
Арвандолоодугаар жарны “тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг угтан /2018.02.10/ Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд тус газарт алба хашиж байсан ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Цагдаагийн ерөнхий газар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан 70 гаруй ахмад ажилтан хүрэлцэн ирсэн юм. Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал хүндэтгэлийн үйл ажиллагааг нээн үг хэлж, ахмад буурлууддаа сар шинийн мэнд дэвшүүлэн, эрүүл энхийг хүслээ. Монголын цагдаагийн байгууллагад өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж ирсэн үе үеийн ахмадууддаа сар шинийн мэндийг дэвшүүлсэн юм.
Цагдаагийн ерөнхий газар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
Цагдаагийн ерөнхий газар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
Comments (0)
No comments yet.
Log in to comment.