13/02/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай аймгийн

Нийслэлийн анхны шав тавьсан газар болох Өвөрхангай аймгийн Бүрд суманд өвөлжилт хүндэрч улсын хэмжээнд онцгой байдал үүссэн таван сумын нэг. Өнгөрсөн зун сумын нийт нутгаар гантай, одоогоор Бүрд сумын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь цасан бүрхүүлтэй байна.

Тус сумын удирдлагууд НЗДТГ-т тусламж хүссэн хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын хуулийн ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар Бүрд сумын нөхцөл байдалтай танилцаж НЗДТГ-с үзүүлж буй мөнгөн тусламжийг сумын ИТХ-ын дарга А.Болдбаатар, сумын засаг дарга Г.Баярмөнх нарт хүлээлгэн өглөө.

Бүрд сумын засаг дарга Г.Баярмөнх: “Бидний тавьсан хүсэлтийг хүлээн авч сум орны нөхцөл байдалтай танилцан туслаж байгаа нийслэлийн удирдлагууддаа баярлалаа. Энэхүү тусламжаар малчдад өвс тэжээл хүргэж өгөх, отор нүүдэл хийж байгаа малчид руу хандсан арга хэмжээнд зориулан зарцуулалтынхаа тайланг нийслэлийн удирдлагуудад хүргүүлэх болно”гэж ээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.