Б.Жавхлан: 14 хоног сайтар хэлэлцүүлж байж төсвийн тодотголыг өргөн барина
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд хандан мэдээлэл өглөө. Тэрбээр "Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу, 13.1.1 дэх заалт энэ жилээс хэрэгжиж эхэлсэн. Тухайн жилийн төсөвт тавигдсан төсөл хөтөлбөр нь тавдугаар сарын 31-нээс өмнө гэрээгээ хийгээгүй, худалдан авах ажиллагаагаа зохион байгуулаагүй бол шууд хэмнэлтэд оруулах заалт юм. 2025.05.31-нээр үзэхэд 130 төслийн 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо. Энэ бол шууд хуулийн дагуу хэмнэгдчихэж байгаа хэлбэр. Гэхдээ бас хайран төсөв. Төсвийн ерөнхийлөн захирагч нар өмнөх жилээс харьцангуй бага төсөл хөтөлбөр тавиулсан. Тэдгээрийн 130 нь ингээд хэмнэгдэнэ гэдэг харамсалтай. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.