06/01/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Аль Кайдагийн “ханхүү” хүү Бин Ладений заналхийлэл
Дэлхийн худалдааны төвийг нураасан алан хядах ажиллгааны гол зохион байгуулагч гэгддэг Осама Бин Ладений хүү Хамза Бин Ладен АНУ-ын эрэн сурвалжилж буй террористуудын жагсаалтанд оржээ.
Хамза Бин Ладин АНУ, Франц, Израйл зэрэг орнуудад алан хядах үйл ажиллагаа явуулна хэмээн заналхийлсэн бичлэг дэлхий дахинд тарснаас түүнийг ийнхүү алан хядагчдын жагсаалтанд бүртгэх болсон байна.
Аль Кайда алан хядах байгууллагын удирдагч Аяман Ал-Завахири түүнийг 2015 оны 8-р сард албан ёсоор Аль Кайдагийн гишүүн хэмээн зарлаж байжээ.
Хамза Бин Ладеныг Аль Кайдагийн дараагийн удирдагч болох хамгийн магадлалтай хэмээн АНУ-ын засгийн газар үзэж байгаа ажээ. Түүгээр ч зогсохгүй Хамзаг Аль Кайдагийн угсаа залгамжлах ханхүү хэмээн нэрэх болсон байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.