20.02.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Хакүхо М.Даваажаргал хуримын ойгоо…

Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозүна, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Хакүхо М.Даваажаргал болон түүний эхнэр Саяако Вада нар хуримын ойгоо өчигдөр тэмдэглэжээ. Энэ тухай их аварга цахим хуудастаа “Өнөөдөр хуримын 11 жилийн ойн өдөр байлаа” хэмээн бичиж, эхнэртэйгээ хамт авахуулсан зургаа оруулсан байна.

Хакүхо Японд сумо бөхөөр барилдаж эхлээд, дөнгөж жюүрё зиндаанд дэвшээд байх үедээ ирээдүйн эхнэртэйгээ танилцсан гэдэг. “Ёкозүна болсны дараа Саяако нэвтрүүлэгч болчихоод намайг зурагтаар мэдээлээрэй гэж хэлж байснаас бид хоёрын үерхэл эхэлсэн” гэж Саяако нэгэн ярилцлагадаа дурджээ.

Мөн тэрбээр Хакүхогийн цайлган цагаан сэтгэл, сумод хандах цэх шулуун чанар, ариухан бодол санаанд нь татагдсанаа хэлж байсан юм. Саяако 1984 онд төрсөн, Токиогийн алдартай Гакүшюүин их сургуулийг дүүргэсэн, сэтгүүлч мэргэжилтэй ажээ. Хосууд 2007, 2001, 2016 онд төрсөн гурван охинтой, мөн 2008 онд хүүтэй болсон юм.

Хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргал хуримын ойгоо тэмдэглэжээ

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.