20/02/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Орон нутагт гарсан шүлхий өвчний талаар…

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нар Булган, Орхон  аймгийн удирдлагуудтай шүлхий өвчний нөхцөл байдлын талаар цахим хурлыг өнөөдөр  Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд хийлээ.

Орон нутагт гарсан шүлхий өвчний талаар цахимаар хуралдаж, үүрэг чиглэл өглөө

Хурлаар шүлхий өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох газрын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн юм.

Тухайлбал, шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналтын постыг чангатгах, иргэдийн ундны усны асуудалд анхаарах, голомтын болон хяналтын постуудад ажиллаж байгаа алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах, мэргэжлийн байгууллагууд мэдээллээ солилцон харилцан уялдаатай ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Орон нутагт гарсан шүлхий өвчний талаар цахимаар хуралдаж, үүрэг чиглэл өглөө

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.