21.02.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Дорноговь аймгийн “Саран хөхөө” театр…

Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын уран бүтээлчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав аймгийн Дөрвөд хошууны урилгаар уран бүтээлээ толилуулаад иржээ.

Театрынхан Дөрвөд хошууны сар шинийн баярын цэнгүүнд урилгаар оролцож ӨМӨЗО-ны “Одон” телевизийн нэвтрүүлэгт уригдсан байна. Энэ удаа  монгол ардын бүжиг буюу “Дарьгангын чимэг”  бүжгээр, “Есөн шаргын тоос”, “Хүлгийн айзам” зэрэг  ардын хөгжмөөр оролцсон аж.

Монгол Улсын Дорноговь аймаг, БНХАУ-ын Эрээн хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус театрын уран бүтээлчид өвөр монголчууддаа өөрсдийн уран бүтээлээ толилуулж, хамтарч уран бүтээл хийх, туршлага судлах  боломжтой болж буй юм.

“Саран хөхөө” театр нийт 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд захиргаа, үйлдвэрлэл үйлчилгээ техникийн анги, дуу хөгжим, бүжиг, драм гэсэн уран бүтээлийн таван ангитай үйл ажиллагаа явуулж байна.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.