Д.Амарбаясгалан: ТББХ, бүлгийн хурлын дараа 14:00 цагаас УИХ-аар Ерөнхий сайдыг томилно
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлаар намын бүлгүүд болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байгаа тул, үдээс өмнөх чуулганы хуралдааныг түр завсарлууллаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Өнөөдөр гурван асуудал хэлэлцэнэ. Ерөнхий сайдыг томилох, "Эрчим хүч-3" төслийн зээлийн хэлэлцээрийг батлах, Хот байгуулах тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх. Ерөнхий сайдыг томилох талаар ТББХ болон бүлгүүд яг одоо хуралдаж байна. Уг хуралдаанууд дуусах хугацааг тооцоолж, УИХ-ын чуулганы хуралдааныг түр завсарлуулан, 14.00 цагаас товлолоо" гэж хэллээ. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.