22/02/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Оргүй хоосон сэтгэлээс гарсан үг…
Үг бүхэн амьтай гэж ярьдаг нь оргүй хэлсэн үг биш юм шүү. Үгний утгаас гадна хэлж буй хүний сэтгэл зүйн байдал үгэнд амь оруулж, тухайн хүндээ нөлөөлдөг.
Тэгвэл оргүй хоосон сэтгэлээр хөндий хэлсэн “Уучлаарай” гэсэн үг ямар ч амьгүйгээр сонсогдож, уучлах сэтгэлийг төрүүлж чадахгүй гэсэн үг. Тиймээс “Уучлаарай” гээд л гуйчихвал хангалттай гэсэн бодол том эндүүрэл болох нь байна шүү.
Үнэхээр хэрэлдэж муудалцаж байгаа утгагүй энэ асуудлыг хурдхан дуусгаж, хайртай хүнийхээ зүрхийг шархлуулахгүй байхын тулд чин үнэнчээр уучлалт гуй.
Ингэж гуйсан үг эвлэрэхийг үнэхээр хүсч байна гэсэн мэдрэмжийн хамт хань дээр чинь очих болно.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.