Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно
Linked automatically by name · ⚑ Report an error
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд Баянхошуу Спорт цогцолборын барилга угсралтын ажлыг Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээрр хороонд хэрэгжүүлж буй. Тус спорт цогцолборын ажлын явц 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх намар гэхэд ашиглалтад оруулж, хүлээлгэн өгнө гэдгийг төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд хэлж байсан. Баянхошуу дэд төвийн хүрээнд баригдаж буй спорт цогцолборын барилга нь 650 хүний суудалтай бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай, 25 метрийн урттай хоёр усан зам, хүүхдийн усан сан, жүдо, чөлөөт бөх, боксын спортын заал болон стандарт хангасан фитнес заалтайгаар баригдаж байна. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.