А.Түмэн-Өлзийн “БЭЛЭГ” задарлаа…
Нийтийн дууны гүнж хэмээх гуншиг оюутан ахуйгаасаа авсан тэрээр Монголын сайхан ээжүүддээ, эмэгтэйчүүддээ зориулан өөрийн бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ.
А.Түмэн-Өлзий
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан 10-н жилийн ойдоо зориулан “Гэгээ билээ би” хэмээн нэрийдэж, энэ сарын 5-нд 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө хийхээр болжээ.
А.Түмэн-Өлзий
Түүнчлэн тус тоглолтын тайзнаа дуучин бүсгүй сүүлийн 10-н жилийн турш бүтээсэн олон гайхалтай хит дуунуудаасаа дээжлэн эгшиглүүлж, сүүлийн жилүүдэд бүтээсэн шинэ уран бүтээлүүдээ түмэн олондоо тайлагнахаар зэхэж байна.
А.Түмэн-Өлзий
Дашрамд дуучин бүсгүй маань үзэгч бүрт “Гэгээ билээ би” хэмээх шинэхэн цомгоо бэлгэнд өгөх гэнэ.
А.Түмэн-Өлзий
https://www.facebook.com/duuchin.tumenulzii/videos/1644465982306118/
Comments (0)
No comments yet.
Log in to comment.