23/02/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Жишигт нийцсэн ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ…

Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн такси үйлчилгээг нэвтрүүлэх талаар нээлттэй хэлэлцүүлэг, чөлөөт уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү нээлттэй хэлэлцүүлгээр такси үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, хөрш зэргэлдээ хотуудын такси үйлчилгээний талаарх судалгаа, цаашид баримтлах бодлого зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Тус хэлэлцүүлэгт иргэд, такси үйлчилгээ эрхлэгч ААН, холбогдох харьяа байгууллагууд гээд бүх талыг хамруулах нээлттэй хэлэлцүүлэг болох юм.

Иймд Эрхэм Таныг энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт өргөнөөр оролцохыг урьж байна.

Нээлттэй хэлэлцүүлэг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Иргэний танхим /Нийслэлийн төр захиргааны 5-р байр буюу Төв бассейн ертөнцийн зүгээр хойд талд/-д 9:30-13:00 цагийн хооронд зохион байгуулагдах аж.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.