Ухаа худаг бол дараагийн Засгийн газраас асуух ам
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Төр гэхээсээ төрийн бодлого тогтвортой байх ёстой гэдэг үнэн. Нэг нь огцроход нөгөө нь ажлыг үргэлжлүүлж байх учиртай. Үнэхээр тэгж чаддаг бол хэн хүнд улс төржих шаардлага гарахгүй юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний тэргүүлсэн хамтарсан Засгийн газар өдгөө огцорч, үүрэг гүйцэтгэгчийн статустай ажлаа явуулж байна. Маргааш МАН-ын Бага хурал хуралдаж, шинэ Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл ирлээ. Шинэ Засгийн газар бүрдэх нь цаг хугацааны асуудал. Харин тэдний үргэлжлүүлэх ёстой сэдэв юу вэ. Хамгийн эхнийх нь Ухаа худаг. Учир нь улс төрийн халуун сэдэв гэдэгтээ ч биш, Ухаа худгийг идэвхийлэн хөндөхтэй зэрэгцэж л Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцорлоо гэсэн мессеж хангалттай түгсэн. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.