26.02.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Автомашины ослын түүхийг шалгадаг…

Өмнөд Солонгосын KIDI буюу Солонгосын Даатгалын Хөгжлийн Хүрээлэн англи хэл дээр ажилладаг, экспортын автомашины мэдээллийн сантай вэбсайт нээжээ.

Уг сайтын зорилго нь гадаадын иргэд Өмнөд Солонгосоос хуучин машин авахдаа осол, эвдрэл гэмтлийн түүхийг нь шалгах боломж олгох гэнэ.

Мэдээллийг тухайн автомашины эзэмшигчийн даатгалын түүх дээр үндэслэн бүрдүүлжээ. Сайт дээрээс VIN дугаараар нэг удаа мэдээлэл хайхад 2,200 вон буюу $2 орчим төлбөртэй болох гэнэ.

Харин үнэ төлбөргүй хайхад тухайн машины үер усанд автаж байсан эсэх мэдээлэл зөвхөн илрэх юм.

Бүрэн хайлтын үр дүнд тухайн машины эвдрэл, хулгай, үер усанд автсан тохиолдол, такси зэрэг онцгой зорилгоор ашиглагдаж байсан эсэх, осол эндэгдэл, эзэмшигчийн тоо, дугаар бүртгэлээ сольсон түүх зэрэг мэдээллийг харуулах ажээ. Осол гэмтэл гарсан тохиолдолд хэр хэмжээний зардлаар засварлаж байсан нь бас харагдах юм.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.