21 хоног үргэлжилсэн "Огцрох амархан" жагсаал өнөөдөр өндөрлөнө
Linked automatically by name · ⚑ Report an error
Өчигдөр /2025.06.02/ 21 дэх өдрөө үргэлжилсэн "Огцрох амархан" жагсаал өнөөдөр 11 цагаас хаалтаа хийнэ. Энэхүү жагсаал Ерөнхий сайдын том хүү болон бэрийнх нь тансаглал, орлогоосоо давсан байж болзошгүй хэрэглээнээс үүдэлтэй байв. Анх тав хоног орчим нийгмийн сүлжээнд асуудал дагуулж энэ тухай тайлбар, мэдээлэл хийгээгүй тул орлогоо нотлохыг шаардсан залуусын цуглаан улам өргөжсөөр, огцруулах түвшинд хүрсэн. Өчигдрийн тухайд Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-аар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэв. Ингээд чуулганы танхимаас Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх гишүүдийн саналыг хаалттай байдлаар цаасаар хураахад 82 гишүүн оролцож 44 нь дэмжсэн. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.