Б.Мөнхсоёл ХҮН намаас гарч байгаагаа зарлаж, хамгаалалт хүслээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ХҮН намаас гарч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр, "Хэн хэнийг яаж ил, далд сүрдүүлж байгааг харж байна. Б.Найдалаа гишүүн хүссэн кнопыг нь дарсангүй гээд ширээ цохиод босож ирж байсан. Үг хэлэх бүрд П.Наранбаяр сайд шүүмжилж байна. Дотоод ардчилалтай байх хэрэгтэй. ХҮН нам тарах хэрэгтэй. Үг хэлэх эрх чөлөө алга. "Буруу үг хэллээ" гэж чичилж байна. Баасан гарагт бас тэгж загнасан" хэмээн ярилаа. Мөн тэрбээр өөртөө хамгаалалт хүсэж байгаагаа зарлав. УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолыг хэлэлцэж байгааг 12.30-01-00 цагийн хооронд 30 минутын завсарлага авсан. Энэ үеэр ХҮН намынхан муудалцсан гэдэг мэдээлэл байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.