Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг 2025 оны нэгдүгээр сарын 15-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Гүүрний барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “ЗМЗ” ХХК ажиллаж байгаа бөгөөд энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нийт дөрвөн эгнээ бүхий 225 метр урт, төмөрбетон гүүр барьж буй. Уг ажлын хүрээнд шал суурийн арматур, дам нуруу бэлтгэх, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулах зэрэг доод бүтээцийн ажил дууссан. Түүнчлэн дээд бүтээцийн ажилд нийт 10 алгасал угсрах бөгөөд үүнээс есөн алгаслыг угсраад байна. Ташрамд дуулгахад Зайсангийн хуучин гүүрийг анх 1968 онд ашиглалтад оруулж байсан. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.