С.Цэрэнчимэд, П.Орхон нар аваргын төлөө барилдана
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний 62 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, П.Орхон нар аваргын төлөө барилдахаар шалгарлаа. П.Орхон хагас шигшээд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй орос бөх, U23 ангиллын Европын АШТ-ий мөнгөн медальт Екатерина Кошкинаг ширүүн өрсөлдөөний эцэст 15:11 оноогоор ялсан. Харин С.Цэрэнчимэд мөн Оросын бөх, залуучуудын дэлхийн аварга Алина Касабиеваг даралтаар буулгаж авсан юм. Ингэснээр дэлхийн аваргууд нутагтаа зохиогдож буй олон улсын тэмцээнд аваргын төлөө хүч үзэхээр боллоо. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.