niitlelch.mn
2025.05.29 · eguur.mn

БНСУ-ын лигт 800 саяын цалинтай монгол тамирчин Х.Болдсүх

Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх

Х.Болдсүх буюу монгол сагсчин И Гын Хви нь БНСУ-ын "Samsung Thunders" багт гурван жилийн хугацаатай, улирлын 320 сая вон буюу 800 гаруй сая төгрөгийн цалинтай тоглохоор гэрээлжээ. Уг гэрээг энэ сарын 26-ны өдөр албан ёсоор байгуулсан байна. Ингэснээр Х.Болдсүх нь олон улсын мэргэжлийн лигт хамгийн өндөр үнэлгээтэй гэрээ байгуулсан Монгол тоглогч боллоо. Х.Болдсүх нь өмнө нь 90 сая воны цалинтай тоглодог байсан бол шинэ гэрээгээр цалингаа 255 хувиар өсгөж, БНСУ-ын KBL лигийн түүхэнд томоохон амжилт болж буй талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна. "Samsung Thunders" багийн төлөөлөгч, “И Гын Хви /Х.Болдсүх/ нь лигийн хамгийн өндөр амжилттай гурван онооны шидэгч” хэмээн онцолжээ. …

Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗

Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.

Эх сурвалж: https://eguur.mn/598237/ · Архивласан: 2026.11.26
🗎 Архивлагдсан хувь (2026-11-26) · 15c658300659a028…
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.