Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлүүдийн шаардлагад хариулж, нээлттэй ярилцахаа илэрхийлжээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Хараат бус 25 хэвлэлийн байгууллага нэгдэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нээлттэй, эвлүүлэггүй ярилцлагад урьсан. Харин ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо уг шаардлагад хариу өгсөн байна. Тэрбээр "Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолыг УИХ-аар хэлэлцэн, шийдвэрлэсний дараа хэвлэлүүдэд нээлттэй ярилцлага өгөхөө илэрхийлсэн" гэж дурджээ. "Л.Оюун-Эрдэнийн толгойлсон хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх" агуулга бүхий УИХ-ын тогтоолын төслийг дараа долоо хоногт хэлэлцэх юм. Хараат бус хэвлэлүүд шаардлагадаа дараах зүйлсийг дурдаж байв. Л.Оюун-Эрдэнийн хувьд, 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш 4 удаа ярилцлага өгсөн. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.