01/03/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Олон улсын иргэний хамгаалалтын өдөр…

Жилийн бүрийн гуравдугаар сарын 01-нд дэлхий нийтээр Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.

Монгол Улс Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болсон байна.

Энэ жилийн хувьд Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан “Гамшгийн удирдлагыг сайжруулахад иргэний хамгаалалтын байгууллагын оролцоо” гэсэн уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.

Уг урианы хүрээнд Онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд олон талт ажлуудыг зохион байгуулан тэмдэглэх юм. Тухайлбал, Архангай аймгийн Онцгой байдлын газраас үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлан таниулах үзэсгэлэнг Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр зохион байгуулна.

Мөн их, дээд сургуулиудын оюутнуудын дунд “Хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг хамгаалахад-Бидний оролцоо” сэдэвт сургалт зохион байгуулах, Нийслэлийн ерөнхий боловсролын ахлах ангийн хүүхдүүдийн дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.