01/03/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хуучин орон сууцны үнийн индекс буурчээ…

Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран нэгдүгээр сарын байдлаар орон сууцны үнийн индексийг танилцуулжээ. 2018 оны нэгдүгээр сард ерөнхий индекс 1.015 болж суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 1.5 хувиар өссөн байна.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.53 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Шинэ орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.02 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 3.28 хувиар өссөн талаар Монголбанкнаас мэдээллээ.

Харин хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 7.74 хувиар буурчээ. Индексийг тооцоолохдоо Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4751 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.