Гэмтсэн нүүдлийн шувууг асарч, байгальд нь тавьжээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Айлын цонх мөргөж гэмтсэн, Наран ууль шувууг Зэрлэг амьтан асрах байранд асарч, байгальд нь тавьжээ. Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 58-р байранд гэмтсэн шувуу байна гэсэн дуудлага энэ сарын 17-ны өдөр ирсэн бөгөөд мэргэжлийн байгууллагууд очиж шалгахад Наран ууль (Ninox japonica) айлын цонх мөргөн гэмтэж, стресст орсон байжээ. Улмаар гэмтсэн шувууг “Зэрлэг амьтан асрах байр”-нд хүргэж, тав хоногийн турш асарсаны дараа байгальд нь эргүүлэн тавьсан байна. Наран ууль нь Зүүн Өмнөд Ази, Хятадын өмнөд хэсэгт өргөн тархсан, ой модоор амьдрах дадалтай шувуу бөгөөд нүүдлийн үедээ ийнхүү манай улсад иржээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.