Тендер: Увс аймаг Б.Гиваан баатрын талбайгаа ₮60 саяар засварлана
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 60 сая төгрөгөөр Гиваан баатрын талбайг засварлах тухай тендер зарласан байна. Тодруулбал, хуучин гэрэлт гудамжаа өргөсгөж, засварлахаа тодотгосон байна. Ингэхдээ нийт санхүүжүүлэх өртөг болох 60 сая төгрөгөө орон нутгийн хөгжлийн сангаас гаргахаа тусгажээ. Уг тендерийн материал хүлээн авах хугацаа дөрөв хоногийн дараа буюу энэ оны тавдугаар сарын …
Зургийг цахим сүлжээнээс авч ашиглав Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 60 сая төгрөгөөр Гиваан баатрын талбайг засварлах тухай тендер зарласан байна. Тодруулбал, хуучин гэрэлт гудамжаа өргөсгөж, засварлахаа тодотгосон байна. Ингэхдээ нийт санхүүжүүлэх өртөг болох 60 сая төгрөгөө орон нутгийн хөгжлийн сангаас гаргахаа тусгажээ. Уг тендерийн материал хүлээн авах хугацаа дөрөв хоногийн дараа буюу энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр дуусах юм байна. Тендерийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой. Увс аймгийн түүхт 100 жилийн ой энэ оны долоодугаар сард зохион байгуулагдахаар төлөвлөөд буй. Тус аймгийн Засаг даргаар С.Батжаргал 2024 оны 11 сарын 01-нээс хойш ажиллаж байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.