2018.03.02 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Баян-Өлгийд Эх орончдын өдөрт зориул…
Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр Өлгий хотын Спорт цогцолборт үндэсний бөхийн барилдаан зохион байгууллаа.Барилдаанд нийтдээ 32 бөх хүч үзэн зодоглосноос тус аймгийн Алтай сумын харьяат, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх аймгийн арслан М.Еркебулан тав даван түрүүлж, Цэнгэл сумын харьяат бөх аймгийн заан М.Аманбек үзүүрлэлээ. Мөн Алтай сумын харьяат аймгийн заан С.Бат-Үүл, сумын заан Б.Сундуй нар шөвгөрсөн байна.
Аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хавал нар түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд баяр хүргэж, шагнал гардууллаа.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.