02/03/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Шаргал үст Укаа өрсөлдөгчөө онилжээ

Киви жимсээр өөрсдийгөө зүйрлэж илэрхийлсэн “Киви” хамтлагийн бүсгүйчүүд сүүлийн үед телевизийн шоу нэвтрүүүлгийн шүүгчийн дүрээр эргэн ирсэн билээ. Авьяас, чанар, чадвар гурваар шалгуур хийсэн “The voice of Mongolia” шоу нэвтрүүлгийг Монголд анх удаагаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байгаа билээ. Шоуны шүүгчээр Монголын урлагийн салбарын нэр хүндтэй эрхмүүд ажиллаж байгаа.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд байгаа цор ганц эмэгтэй уран бүтээлч болох дуучин  Ука буюу Д.Уламбаяр  хэвлэлд өгсөн ярилцлагадаа:

“Яван чангарч шүүгч бүр сайн оролцогчдоор багаа бүрдүүлж байна. Одоохондоо миний өрсөлдөгч бол С.Ононбат шүүгч“

гэж ярьсан байна.

Дуучин Укагийн багт багтсан оролцогчид

Шүүгч шаргал үст Укагийн өрсөлдөгч хэмээн онцлоод буй С.Ононбат хөгжмийн найруулагчтай хэрхэн өрсөлдөх бол. Ямартаа ч сонсогч олондоо шавхагдашгүй эрч хүч, шинэ бүхнийг мэдрүүлэхийг зорьдог уран бүтээлчдээ амжилт хүсье.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.