02/03/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Ерөнхийлөгч-ын уулзалтад Хөөрхөн эмээ…

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс орн даяар явж, иргэдтэй уулзаж байгаа билээ.  Тэрбээр хоёрдугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараад иргэдтэй уулзжээ.

Нутгийн иргэд Ноён ууланд Хүннүгийн үеийн булш, бунхан, түүхийн дурсгалт зүйлс байдаг тул олборлолт явуулахыг эсэргүүцэж байгаагаа Ерөнхийлөгчид илэрхийлжээ. Энэ асуудлаар нутгийн иргэд Захиргааны хэргийн шүүхэд хандаж, өнөөдрийг хүртэл шүүх ажиллагааны процесс үргэлжилж байгаа юм. Уг уулзалтыг жүжигчин Д.Хүрэлхүү хөтөлж, залуу уран бүтээлчид ая дуугаа өргөсөн нь багахан хэмжээний урлагийн тоглолт гэж харагдуулахуйц болжээ.Тоглолтын үеэр нутгийн эмээ залуу уран бүтээлч бүсгүйтэй хамтран “Нарт тэнгэрийн дор” дууг дуулж, бүжиглэсэн нь “Ерөнхийлөгчийн уулзалтыг эмээ чимлээ” гэх яриаг ч гаргаад амжсан байна.

https://www.facebook.com/monstartv/videos/1883047341728307/

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.