"Огцрох амархан" жагсаалд оролцсоноос халдлагад өртсөн гэх хэрэгт шинжээч томилон шалгаж эхэлжээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Эдийн засагч Ц.Лут-Очир "Огцрох амархан" жагсаалд оролцсон тул халдлагад өртсөн агуулгаар цахим орчинд мэдээлэл тархаад байна. Түүнийг үл таних гурван этгээд өнгөрсөн шөнө орцных нь үүдэнд зодсон аж. Уг асуудалд цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Тодруулбал, "Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдрийн 01.30 цагийн орчимд иргэн Л-ээс БГД-ийн 3 хороо 53 дугаар байрны урд зодууллаа гэх мэдээлэл …
Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр Эдийн засагч Ц.Лут-Очир "Огцрох амархан" жагсаалд оролцсон тул халдлагад өртсөн агуулгаар цахим орчинд мэдээлэл тархаад байна. Түүнийг үл таних гурван этгээд өнгөрсөн шөнө орцных нь үүдэнд зодсон аж. Уг асуудалд цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Тодруулбал, "Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдрийн 01.30 цагийн орчимд иргэн Л-ээс БГД-ийн 3 хороо 53 дугаар байрны урд зодууллаа гэх мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 хэлтсээс бүртгэлд авч биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилж бусад нотлох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжлүүлэн явуулж байна" гэжээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.