Танилц: Үнэ нэмэхээ хойшлуулаад байсан Хамтарсан зөвлөл дэх ААН-үүд
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Өчигдөр буюу тавдугаар сарын 23-ны орой гэнэт л шатахууны үнэ 200 төгрөгөөр өсөв. АИ92 шатахуун гэхэд 2600 төгрөгт дөхөж очлоо. ОХУ-ын зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнийг харвал өсөлт мэдэгдэж байсан байна. Энэ өсөлтийн хэмжээ нэг дор, огцом орж ирнэ гэж байхгүй. Монголд шатахууны үнийг төр, ААН-үүд хамтран хэлэлцсэний дүнд тогтоодог. Харин өглөө Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдэгдэл гаргасан байна. Үүндээ, жижиглэнгийн худалдаа эрхлэгч зарим ААН-ээс АИ92 шатахууны үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлж, 2590 төгрөг болгосон талаар дурджээ. Өмнө нь ам.долларын ханш болон үйл ажиллагааны зардал ихэссэнтэй холбогдуулан үнэ нэмэх санал ирж байсан гэдгийг тайлбарласан байна. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.