Үндэсний их баяр наадмын концертыг Д.Баярбаатар найруулна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Өчигдөр \2025.05.23\ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан болж, Наадмын “Хүндэтгэлийн Концерт”-ыг зохион байгуулах найруулагчаар Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Бүжиг дэглээч Д.Баярбаатарыг сонгож, баталжээ. Тэрбээр "Тамгагүй төр" жүжгийн орчин үеийн хувилбарт бүжиг дэглээчээр ажилласан байна. “Хүндэтгэлийн Концерт”-ыг “АЛТАН СОЁМБЫН АЯЛГУУТ ЭГШИГЛЭН” нэрээр Монгол түмний гайхамшигт өв соёл, бахархал омогшил, нүүдэлчдийн оюуны сэтгэлгээг харуулсан дуу, хөгжим, бүжгийг нэгэн дор дуурьсах, өвөрмөц онцлог бүхий шинэ техник технологийн дэвшилд тулгуурлан, уламжлал шинэчлэлийг хослуулан толилуулах аж. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.