Ерөнхий сайдад яригдсан Г.Занданшатарыг Монголбанкны Ерөнхийлөгч болгох хувилбар луу "шидсэн" үү
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаа өгөх эсэх нь тодорхой болоогүй ч шинэ кандидатын нэр хэдийнэ яригдаж эхлээд байгаа. Хэрэв хамтарсан Засгийн газар задарвал тэргүүлж ажиллахгүй гэдгээ тэр намдаа илэрхийлсэн юм. Одоогийн байдлаар МАН-ын хүрээн дэх улс төрийн шийдвэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талд гарсан. Иймд шинэ Ерөнхий сайд түүний зүгээс томилогдоно гэсэн прогноз бий. ЕТГ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын ЕНБД Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарын нэрс хөшигний ард сонсогдож байгаа. Тэгвэл, Г.Занданшатарыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудал яригджээ. Монголбанкны одоогийн Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа намар дуусна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.