02.03.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Солонгос улсын Ёсү хот руу ажиллах хүч

Өнгөрсөн оны сүүлээр Орхон аймаг БНСУ-ын Ёсү хоттой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд Ёсү хотод хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг  гурван сарын хугацаатай ажиллуулахаар болсон.

Одоогоор иргэдийг бүртгэх болон ажиллах нөхцөл, цалин, хангамжийн асуудлаар хоёр тал санал солилцож хамтран ажиллах гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Мөн  ирэх зургаадугаар сарын 23-нд БНСУ-д орон нутгийн сонгууль болохтой холбогдуулан Орхон аймгаас ажилтан авах асуудлыг түр хугацаагаар хойшлуулах саналыг БНСУ-ын  Ёсү хотоос ирүүлсэнтэй холбоотойгоор тус хот руу ажиллах хүч гаргах асуудал түр хугацаагаар хойшлогдсон байна.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.