Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн гэргий Абэ Акиэг Д.Амарбаясгалан хүлээн авч уулзжээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн гэргий, Японы нийгмийн хөгжлийн дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүлээн авч уулзжээ. Уулзалтад Абэ Акиэ манай улсыг хүндэтгэн монгол дээл өмсөж ирсэн байна. Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ нь УИХТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад хүрэлцэн ирж, оролцож байна. Япон Улсын Ерөнхий сайд агсан, Монголын дотны анд нөхөр Шинзо Абэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, ажиллаж байсан бөгөөд Монгол Улсад гурван удаа айлчилсан Ерөнхий сайд гэдгээр түүхэнд бичигдэн үлдсэн билээ. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.