"Монголын төмөр зам" ТӨХК 16 жилийн турш нүүрс тээвэрлэх гэрээ байгуулав
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт энэ сарын 13-нд хоёр улсын хилийн зааг дээр боллоо. Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК, “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ байгууллаа. Гэрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-ийн Ерөнхий захирал Ян Зэкүнь нар гарын үсэг зурав. Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун хэлэхдээ: “Тавантолгойн уурхайгаас Ганцмод боомт хүртэл хүргэх нүүрсний тээврийг төмөр замаар хийх “түүхэн гэрээ” байгууллаа. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.