06/03/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Дэлхийн түүхэнд энэ өдөр юу тохиов

Гуравдугаар сарын 6-ны энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе

1834 оны энэ өдөр Канадын Торонто хотыг байгуулах ажлыг эхлүүлсэн байна.

1869 оны энэ өдөр Алдарт эрдэмтэн Дмитрий Менделеев Оросын химийн хүрээлэнд үелэх системээ анх удаа танилцуулжээ.

1882 оны энэ өдөр Сербийн хаант улсыг дахин байгуулжээ.

1899 оны энэ өдөр Германы Баейр эмийн үйлдвэр “Аспирин” эмийг худалдаалах эрхийг авчээ.

1902 оны энэ өдөр Испанийн эзэн хааны “Реал Мадрид” хөлбөмбөгийн клубыг үүсгэн байгуулжээ.

1946 оны энэ өдөр Вьетнамын эрх чөлөөний удирдагч Хо Ши Мин Францын удирдлагуудтай автономит эрхтэй болгох талаар тохиролцоонд хүрчээ.

1953 оны энэ өдөр ЗХУ-н Коммунист намын ерөнхий нарын бичгийн дарга ЗХУ-ын удирдагчаар Георгий Маленков тодорчээ.

1957 оны энэ өдөр Гана улс Британийн дарангуйллаас мултарсан Африкын анхны улс болсон түүхтэй.

1967 оны энэ өдөр ЗХУ-ын удирдагч агсан Йосеф Сталиний охин Светлана Алилуева АНУ руу дүрвэсэн байна.

1987 – Бельгийн эргээс хөдөлсөн Британийн “Эм Эс Хералд оф Фрий Интерпрайз” /”MS Herald of Free Enterprise”/ хөлөг 90 секундын дотор живж, 193 хүн амиа алдсан харамсалтай явдал болжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.