Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгууллаа
Linked automatically by name · ⚑ Report an error
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав. УИХ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Р.Батболд, Д.Батбаяр, О.Батнайрамдал, Ш.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Г.Очирбат, Д.Энхтүвшин нар ажиллахаар болов. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.