12/03/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Дугуйчин Ч.Мөнгөндалай Саяаны нурууны ноён оргилд гарчээ

Дугуйчин Ч.Мөнгөндалай Саяаны нурууны ноён оргилд гарчээ

Хүсэл тэмүүллийнхээ төлөө тууштай тэмцэгч Ч.Мөнгөндалай энэ удаа соло аялал буюу ганцаараа аялах төрлийг сонгож Хөвсгөл нууран дээгүүр чаргатай аялж, далайн түвшнээс дээш 3491 м өндөрт орших Саяаны нурууны ноён оргил Мөнх Сарьдаг буюу Бүрэн хаан уулын оргилд гарсан адал явдалт аяллыг амжилттай гүйцэтгэсэн байна.

Монгол орны баруун хязгаарын 6300 км замыг дөрвөн сарын турш дугуйгаар туулж, өөрийн зорилгодоо хүрч чадсан Ч.Мөнгөндалайг монголчууд мэддэг, бас бахархдаг. Тэр дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд энэ хүсэл зорилгоо биелүүлж байсан билээ. Мөнгөндалай сонсголын бэрхшээлээ үл ажран Саяаны нурууны ноён оргил Мөнх сарьдаг ууланд ийнхүү амжилттай авирч чаджээ.

Тэр аяллынхаа бичлэгийг хийж өөрийгөө ялан дийлж, оргилд гарсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Дашрамд дуулгахад, Ч.Мөнгөндалай Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын уугуул бөгөөд багаасаа бүтэн өнчин хоцорчээ. Түүний сонсголын бэрхшээл төрөлхийн биш бөгөөд бага байхад эмийн харшлаас үүдсэн байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.