13/03/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Алба хаагчид эмч, сэтгэлзүйн танхимтай боллоо

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь алба хаагчдыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, алжаал ядаргааг тайлах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор эмч, сэтгэл зүйн танхимыг стандартын дагуу тохижуулж нээлт хийлээ.

Ингэснээр алба хаагчид болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд эмнэлгийн анхан шатны үзлэг оношлогоо хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах боломж бүрдэж байгаа юм.

Нээлтийн үеэр тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан “Тус танхимаа тохижуулах, эм тариаг авахад нийт 4 сая 700 мянган төгрөгийн хөрөнгө зарцуулсан. Ямар нэгэн осол гамшиг болоход манай байгууллага хамгийн түрүүнд очдог. Тиймээс эмнэлгийн анхан шатны тоног төхөөрөмж, эм бэлдмэлийг авч, шаардлагатай үед хэрэглэх юм” хэмээн онцолжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.