2017.01.10 · niitlelch.mn (Archiv) · Архив

14 хувьцаат компанийн 35,552 ширхэг хувьцаа арилжигдлаа

2017 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 14 хувьцаат компанийн 35,552 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 17,388,608.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 4 хувьцаат компанийн хувьцаа өсч, 5 хувьцаат компанийн хувьцаа буурсан  бол 5 хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “Хишиг уул” компани хамгийн өндөр буюу 8.81-иар өссөн бол “Таван толгoй” 1.87%, “Бөхөг” 0.20%-иар тус тус өслөө.

Энэ өдөр “MSE ALL” индекс 846.01 нэгж болж 0.14%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,439,763,929,342.00 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.