Шивээхүрэн-Сэхэ боомтоо холбох хэлэлцээрийг өнөөдөр үдээс хойш хийнэ
Linked automatically by name · ⚑ Report an error
Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр /2025.05.14/ болж байна. Энэ ажил гараанаас гарснаар дараагийн боомтуудын ажил эхлэхээр хүлээгдэж байгаа юм. Тухайлбал, өнөөдрөөс Шивээхүрэн-Сэхэ боомтыг эхлүүлэх ажилдаа орно. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ажиллагааны үеэр үг хэлэхдээ "Шивээхүрэн-Сэхэ боомтоо холбох хэлэлцээрийг өнөөдөр үдээс хойш хийнэ" гэж мэдэгдлээ. Мөн Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтуудыг урт хугацааны төлөвлөлтөд оруулах ажлыг өнөөдөр хамт ярилцана. Үлдсэн төслүүдээ хөдөлгөхийн төлөө хатуугаас хатуу зарчим барина" хэмээсэн байна. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.