Ерөнхий аудитораар томилогдсон С.Магнайсүрэн ажлаа хүлээн авлаа
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитораар Сандагийн Магнайсүрэнг томилсон. Тэгвэл өнөөдөр Ерөнхий аудитор С.Магнайсүрэн тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилж, чөлөөлсөнтэй холбоотой Улсын Их Хурлын тогтоолыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Төрийн аудитын байгууллагын удирдлагууд, нийт албан хаагчдад уншиж танилцуулав. Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэнгийн эрхэлсэн ажил, албан тушаалын туршлагыг танилцуулж, Тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил 5 сарын хугацаатай ажилласан Төрийн албаны тухай болон Төрийн аудитын тухай хуульд заасан нийтлэг, тусгай шаардлагыг бүрэн хангасан гэдгийг тодотголоо. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.