Л.Мөнхзул: 2014 онд 8-9 метр ухарч харвасан гарамгай, гоц харваачдын түүхийг 10 метр хүргэж эвдлээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Монгол Үндэсний сурын нээлтийн харвааны эмэгтэйчүүдийн гурав болон дөрөвдүгээр байрын төлөө хоёр харваач товхлохдоо, 10 метр ухарч харвасан нь шинэ дээд амжилт болжээ. Тодруулбал, Баян-өлгий аймаг Алтанцөгц сумын уугуул ХХБ-ны тамирчин, Өлгийн-Мэргэчүүд багийн харваач Спортын мастер, Аймгийн мэргэн Лувсанцэрэнгийн Мөнхзул, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын уугуул, аймгийн мэргэн спортын мастер Баярсайханы Батцэцэг нар товхолсон байна. Товх харваа гэдэг нь: Оноо тэнцүү харваачид нэг зогсоол дээрээс зэрэг харвана. Оносон харваач 1 метр ухарна. Оноогүй харваач хасагдсаар хамгийн сүүлд үлдсэн нь товхны харваач болдог ажээ. Энэ талаар аймгийн мэргэн, спортын мастер Л.Мөнхзулаас тодрууллаа. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.