Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир Куба улсын элчин сайд Родригезийг хүлээн авч уулзлаа
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир өнөөдөр (2025.05.12) Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Родригезийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, УИХ-ын гишүүн О.Номинчимэг нар оролцлоо. Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Родригез “Монгол, Кубын парламентын бүлгийн гишүүдтэй танилцаж байгаад баяртай байна. 1963 оноос хойш Куба улс нь Монгол улсын оюутан залууст үнэ төлбөргүй сурч боловсрох боломжийг нээж Засгийн газрын тэтгэлэг олгосоор ирсэн. Үүний ачаар 150 орчим Монгол залуус маань Куба улсад суралцаж төгссөн байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.