16/03/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Дэлхий дээр 48 секунд тутам 1 хүн согтуу жолоочийн хохирогч болж байна

– Дэлхий дээр 48 секунд тутам 1 хүн согтуу жолоочийн хохирогч болж байна –

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолоочийн өөрийгөө зөв удирдах чадвар нь эрс бууран, өөрийн үйлдэлдээ тавих хяналт нь суларч, замын нөхцөл байдлыг үнэлэх чадваргүй болсноос аливаа хөдөлгөөнийг удааширсан мэтээр тусгаж, хүний тархины үйл ажиллагаа бүхий л талаараа доголдож зам тээврийн осол гарах аюул руу бүрэн шилждэг байна.

Дэлхий дээр 48 секунд тутам 1 хүн согтуу жолоочийн хохирогч болж байна. Иймээс оюун ухаант хүн мөн бол та согтуурсан болон мансуурсан үедээ жолооны ард суухаас эрс татгалзах хэрэгтэй.

Хэрвээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.