16.03.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

В.Путин Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 55 насны ойг тохиолдуулан энэ сарын 3-ны өдөр мэндчилгээ дэвшүүлсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ дэвшүүлсэн захидалдаа,

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө. Таны 55 насны ойг тохиолдуулан чин сэтгэлийн баяр хүргэж буйг минь хүлээн авна уу.

Ерөнхийлөгчийн хувьд болон өмнө нь төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байхдаа Та элэг нэгтнүүддээ хүндлэгдэж, мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ихээхэн нэр хүндийг олсон билээ.

Өнгөрсөн жил Будапешт болон Владивосток хотноо Та бидний хийсэн ажил хэрэгч, агуулгаар баялаг уулзалтуудыг эргэн санахад таатай байна. Орос, Монголын найрамдалт ард түмний сайн сайхны төлөө хоёр талын цаг үеийн асуудлаар Тантай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, нягт хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Танд бөх хүний эрүүл чийрэг бие, аз жаргал, сайн сайхан, ажлын амжилтыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Хүндэтгэсэн, В.Путин”

гэжээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.